Перу Улсад хавсран суух Элчин сайд С.Золжаргал Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2024-08-09 148 0

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Перу Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсын Ерөнхийлөгч Дина Булвартед энэ сарын 7-нд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

 

Элчин сайд С.Золжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч Дина Булвартед уламжилж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.

 

Ерөнхийлөгч Дина Булварте Элчин сайд С.Золжаргалд ажлын өндөр амжилт хүсэж, хоёр улсын харилцааг өргөжүүлэх ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ