“Түмт” төмөр хашаа үйлдвэрлэгч Б.Төгсбаатар: Бусдаас илүү орой унтаж бусдаас илүү эрт сэрж хөдөлмөрлөж байж л Монголын нөхцөлд сайхан амьдрана даа

2024-08-09 133 0

Тэр наран ургах зүг Сүхбаатар аймгийн унаган хүүхэд. Бага наснаасаа малчны хотонд хурга, ишиг, тугал бяруутай “ноцолдож”, Дарьганга, Галшарын хурдан хүлгүүдийн нуруун дээр дарцаглаж өссөн унаач хүү. Малчин аав, ээж нь “Хүнд худлаа хэлэв, за л гэсэн бол заавал хийгээрэй” гэсэн ганцхан мессэжийг ухаан санаанд нь бат нот суулгаж. Б.Төгсбаатар өнөөдөр ч энэ л үгийг амьдралын зарчмаа болгон хийж бүтээж явна.

-Улаанбаатарыг зорьсон улаан хацартай хүү барилгын инженер болсон нь-

Б.Төгсбаатар 2013 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Тал нутгийн хүү их хөлийн газар амьдарч төвхнөн суух зорилго тээж ирсэн учраас ажил голох, шилэх сэдэлгүй шууд л барилгын туслах хийгээд эхэлж. Малын дэргэд монгол ахуйн ажил хөдөлмөрт эв суусан хүү барилгын хар бор ажилд түүртэлгүй эвхсээр дөрвөн жилийг ардаа орхиж. Мөн энэ хугацаанд тэрбээр бусад ажлыг ч сурч, чадавхжиж барилгын бригад ахлах болжээ. Туслахаас эхэлсэн амжилт ингээд зогсоогүй Б.Төгсбаатар бригадаа удирдаж, барилгын ажлыг хийх зуураа их сургуульд суралцаж инженер болжээ. Туслахаас инженер хүртэл өсөж дэвшсэн он жилүүдийг нь гэрчлэх олон барилга их хотын энд тэндгүй л бий. Зайсангийн Могул таун, Баганат хороолол, Наадаан ресорт гэх мэтээр нэрлэвэл маш олон.

Ажлыг багаас нь амтархан сурч, урлах зохиох түвшинд инженер болж хөгжсөн ч уг салбарын хөгжил, тогтолцоо нь залуухан инженер-туршлагатай барилгачинг мохоожээ. Атгасан гар шиг багтайгаа төгс гүйцэтгэл хийвч, авах хэдэн төгрөг нь хойшлох бүр сураггүй болсон нь ч цөөнгүй. Ам тагладаг үг нь захиалагч талаас санхүүжилтээ өгөхгүй байна гэх. Ийнхүү барилгын төслүүд удаа дараалан гацаж, тэрбээр цалингийн өрөнд орох эрсдэлд ээрэгдэж эхэлжээ. Тиймээс ч өөр салбарт хүч сорих бодолд дарагдан зорилгод хөтлөгдөж нэлээд явжээ.

Яг энэ үед төмөр хийц “урлаач”, багын найз Бадрангуй хамтдаа хашаа хийе гэснээр өнөөдрийн энэ ажлаа эхлүүлжээ.

-Сайн туршлага, төгс гүйцэтгэл, түмэн настай “Түмт” хашаа-

БНТУ-д гагнуурчнаар ажиллаж байгаад ирсэн найз нь үргэлжлүүлэн “Энэ бол боломжийн бизнес. Хүний юмыг цаг тухайд нь чанартай хийж чадах л юмбол бид нар алзахгүй, боломж  бий” гэж өөртөө итгэлтэй хэлжээ. Тэр энэ удаад найзынхаа санаа төсөөлөлд бус насан багаас эхэлсэн нөхөрлөлдөө итгэж “Тэгье” гэж хариу өгчээ.

Эхлэхэд асуудал байсангүй. Барилга дээр арваад жил бүхий л төрлийн ажлыг гүйцэтгэсэн инженерт материаллаг бааз суурь нь иж бүрнээрээ мөн ажлын, харилцаа, хандлагын арвин туршлага байв. Нөгөө талаас төмөр хийцийг А, Б-гүй мэддэг мэргэжилтэн хоёр арга билэг мэт нэгдэв. Эхний захиалгуудаа Б.Төгсбаатар өөрөө ярьж, захиалагч нартайгаа уулзаж эхлэхэд итгэл үнэмшил төрж, эргэлт буцалтгүй тэд хашаа урлаж эхэлжээ. Дөнгөж өнгөрсөн хавар санаа нэгдэн эхэлсэн найзуудын ажил амжилттай урагшилж хэдхэн сарын дотор 3000 хашааны захиалга авч чаджээ.

Эднийх хашаандаа нэг жилийн баталгаа өгдөг ч, 15-20 жилдээ лав яах ч үгүй гэдэгтээ төгс итгэдэг. Багана төмрийг газарт 40-50 см суулгаж цутгалт хийнэ, мөн хашааны хийц гагнаас маш чанартай гүйцэтгэлтэй тул насжилт баталгаатай. Найзууд урт насжилттай бас олон хашаа барихыг бэлгэдэж “Түмт” хэмээн нэрлэжээ.

“Түмт” хашаа төрөл бүрийн сонголттой бас захиалагч хүссэн хэмжээ, өнгө загвараар цайз мэт бат бөх сайн хашааг урлуулах боломжтой гэдгээрээ давуу талтай. Б.Төгсбаатар талын хүний уужуу ухаанаар ямар ч ажлыг их бага гэхгүйгээр ач холбогдол өгч, сэтгэлээсээ гүйцэтгэдэг. Энэ чанар нь ч үй олон хашаа урлал, захиалгаас бас ялгарч, захиалагчид итгэл, сэтгэл ханамж өгдөг бизээ. Тэд үнэхээр уйгагүй ажилладаг. Уйгагүй чанар нь урам, амжилтыг бүтээж байгаа нь бахархам.

-Бүх төрлийн төмөр хашаа, хаалга, хамгаалалт, хайс хийц, хүргэлт, суулгалт цогц үйлчилгээ-

“Түмт” хашаа хэрэглэгчээ нэгдүгээрт сонголтоороо татдаг. Жишээлэхэд, 0.7 га газарт

  • Савх нь 15Х15, дай 20Х20, шон 40Х40 харьцаатай төмөр хашааг хаалгатай нь 3.450.000 төгрөгөөр,
  • Савх 20Х20, дай 20Х20, шон 40Х40 харьцаатай төмөр хашааг хаалгатай нь 3.855.000 төгрөгөөр,
  • Савх 20Х20, дай 20Х30, шон 40Х40 харьцаатай төмөр хашааг хаалгатай нь 4.055.000 төгрөгөөр хийлгэх боломжтой.

Санал болгох үндсэн хийцээс жишээ дурьдахад л энэ. Үүний цаана хэрэглэгчид өөрийн хүссэн загвар, хийц, өнгөний сонголт бий. Мөн цонхны хаалт хамгаалалт, зуслангийн хашаа хайс гээд тохижилт, хамгаалалтад хэрэгтэй бүхий л төмөр хийцийг “Түмт” брэндээс гүйцэлдүүлэх боломжтой юм.

​​​​​​​               

“Түмт”-ийнхэн 13-уулаа ажилладаг. Б.Төгсбаатар ажил хийх чин сэтгэлтэй, зүтгэлтэй, хөдөлмөрч хэнийг ч гэсэн сургаад цалинжуулаад ажиллуулахаас татгалзахгүй гэж онцлон хэллээ. Түмэн завгүй “Түмт” хашааны залуустай товчхон ярилцав.

-Хотын түгжрэл, хотын ойролцоох баталгаагүй замууд та нарт нэлээд асуудал болдог уу. Ихэнх гүйцэтгэл хотоос гардаг бололтой юм?

-Зүгээр дээ. Өнөөдөр монголын нийгэмд бусдаасаа эрт босож, бүгдээс орой унтдаг хүн л амьдрахаар байна шүү дээ. Манай залуус зарим захиалгыг үүрийн 04 цагт цуглаад ачаад хөдөлдөг. Захиалагчийн урамтай үг, цаг хугацаандаа өдрөөр, хэд хоногоор, эсвэл бүр сараар нь ч хураагаад авах боломжтой цалингийн систем, бусдадаа саад учруулаад байхгүй жигд сайн гүйцэтгэл, ур чадвар бол манай багийн онцлог. Санаа, гар нийлсэн ажлаа мэддэг залуус учраас нийгмийн стресст өртөөд нэмж нервтэх нь гайгүй дээ.

-Захиалагч нар ам сайтай юу?

-Энэ ажлыг эхлээд дандаа сайхан үг сонссон доо. Танай суулгалтын залуус үнэхээр мундаг юмаа гэдэг үгийг хамгийн их сонссдог. Хашаа хийлгэсэн хүмүүс өөрсдөө залгаад сайхан үг хэлчхээд үлдэгдэл мөнгөө шилжүүлж байгаад маш талархдаг. Яг энэ үйлдлээс их урам авдаг. Зүгээр нэг дансаа, үлдэгдэл хэд билээ гээд зурвас бичихгүй. Тэр хүмүүст талархлаа илэрхийлэх сэтгэл ханамжийг үлдээж байгаа нь бидний урагшлах шалтгаан гэж хардаг.  Хэрэглэгч яг юу хүсдэг вэ гэхээр ерөөсөө л төгс гүйцэтгэл, бүх үйлчилгээг нэг дороос авах. Дээрээс нь өөрийн хүслээр хоббигоор эсвэл энэ тэндээс харсан загвараараа хийлгэх боломжийг эрэлхийлдэг.  Бид энэ хэрэгцээг чанартай хангаж өгч байгаа болохоор амнаас ам дамжсан маркетингээр ажил маань урагшилдаг даа.

-Бахдам л юм. Ижил төрлийн энэ олон үйлчилгээ дундаас ялгарна гэдэг?

-Барилга дээр мөнгө төгрөгөө хулхидуулж явсан ч ажлаа чин сэтгэлээ хийж байсандаа надад туршлага, ур чадвар бий болсон. Манай найзын гагнуур, төмөр хийц бол угаасаа төгс гүйцэтгэлтэй. Манай суулгалтыг миний төрсөн дүү хариуцаад баг бүрдүүлээд аваад явдаг. Хэдийгээр танил талгүй ардын бор хүүхдэд боломж олддоггүй шударга бус нийгэмд амьдарч яваа ч аав ээжийн минь суулгасан хүмүүжил төлөвшил биднийг өдий дайтай авч явна гэж сүсэглэж явдаг. Мөн цөөхөн ч гэсэн ажлын байр гаргаад, хэдхэн монгол залуу ч гэсэн хийсэн ажлын хөлсөндөө сэтгэл хангалуун явааг хараад бахархдаг. Манай гагнуурчин л гэхэд сард 6 сая төгрөгийн цалин авдаг. Цаашдаа бид улам илүү өргөжиж зөөврийн сууц, амины газар, зуслангийн орчны тохижилтын бүхий л хэрэгцээг үйлдвэрлэж эхэлнэ.

Та бүхэн “Түмт” хашааны талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл 88035105 дугаарт холбогдоорой. Мөн ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Холбоотой мэдээ