Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Z үеийн төлөөлөл Чинбатын Төгсдэлгэрийг томилсон байна.
Тэрбээр Шинэ Монгол сургуулийг төгсөж, Ёкохамагийн үндэсний их сургуульд магистр болон докторын зэрэг хамгаалсан хот төлөвлөлт, хотын нийтийн тээврийн чиглэлээр ажилладаг судлаач бүсгүй юм. Түүний 2023 оны зургаадугаар сард хамгаалсан докторын судалгааны сэдэв нь хотын нийтийн тээвэр байжээ.
Ч.Төгсдэлгэр өмнө нь НЗДТГ-т ажиллаж байсны дээр Японы томоохон компаниудад хот байгуулалт, нийтийн тээврийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай юм. Мөн Токио дахь Дэлхийн Банканд хот төлөвлөлтийн зөвлөхөөр ажиллаж байгаад өөрийн мэдлэг, туршлагаа хуваалцахаар Монголдоо иржээ.
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Төрөлх хотоо өөрчилж, алдааг нь засахад сурсан мэдсэнээ зориулахаар ирлээ. Удирдах албан тушаалд залуу хүмүүс ирж байж өөрчлөлт гарна гэдэгт би иргэний хүнийхээ хувьд итгэдэг. Хот нь хүндээ ээлтэй, хүртээмжтэй, иргэндээ зориулагдсан, байгальд ээлтэй, байгалийн гамшигт тэсвэртэй байх ёстой. Энэ бүгдийг нийтийн тээвэрт суурилж хөгжүүлнэ” гэв.
0 cэтгэгдэлтэй