Маргааш төв болон говийн аймгуудын нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай аадар бороо орно

2024-08-08 80 0

Наймдугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна.

Орхон (Сүхбаатар), Хараа (Дархан), Туул (Улаанбаатар-Алтанбулаг) Онон, Эг, Улз (Эрээнцав), Хэрлэн (Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсан) мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг гол үерийн түвшнийг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна.

Харин Орхон (Орхонтуул), Хэрлэн (Багануур-Өндөрхаан), Улз (Дашбалбар), Халх (Ялалт баг) Туул (Лүн), Хурх, Барх, Онон, Балж зэрэг гол үерийн аюултай түвшнийг 5-200 см даван хүчтэй үерлэж байна.

Наймдугаар сарын 9-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд дээрх сав голдирол дүүрэн элбэг устай байгаа голуудын саваар нутаглаж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ