“Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн штабаас 41 мянга гаруй хүний регистэр бүхий баримт, файл олдсон асуудал нь гэмт хэргийн шинжгүй байсан тул хэргийг хаажээ

2024-08-07 92 0

Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр “Үндэсний эвсэл”-ийн байранд олон тооны компьютертой олон хүн ажиллаж байсан гэх асуудал олон нийтэд ил болж, улмаар цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байдаг.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Хөдөлмөрчдийн эвлэлийн ордонд гэмт хэргийн шинжтэй үйлдэл явдагдаж байна” гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Цагдаагийн алба хаагчид тухайн хэрэг дээр ажиллаж үзлэг хийсэн ба энэ явцад 41,985 хүний регистрийн дугаар, утасны дугаар бүхий баримт, файлууд олдсон байдаг юм. Тиймээс тухайн хувь хүний нууцтай холбоотой мэдээллүүдийг хаанаас, яаж олсон талаар шалгалтын ажиллагааг явуулж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Тэгвэл тус хэргийг шалгаад “Гэмт хэргийн шинжгүй” болох нь тогтоогдсон тул уг хэргийг хуулийн байгууллагаас хаасан байна.

Холбоотой мэдээ