СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хариулж явсан гурван иргэн аянгад цохиулж хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгджээ

2024-08-06 122 0

Малаа хариулж явсан гурван иргэн аянгад цохиулж хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай явдал болсон байна.

Тодруулбал, Ховд аймаг, Мянгад сумын Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ талаарх мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч долдугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн байна. Тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Холбоотой мэдээ