“Маргалдсаны улмаас тэргэнцэртэй иргэний биед халдсан үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна”

2024-08-01 104 0

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний зогсоол дээр машинаа тавьсан залуу шаардлага тавьсан тэргэнцэртэй иргэнийг цохисон” гэх агуулга бүхий дүрс бичлэг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. 

Маргалдсаны улмаас нэгнийхээ биед халдсан энэ асуудлыг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодрууллаа. 



Тодруулбал “Энэ талаарх дуудлага мэдээлэл долдугаар сарын 31-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн бүртгэлд орсон байна.

Хэрэг зөрчлийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ