Олимпын эхний таван өдрийн байдлаар БНХАУ-ын баг есөн алтан медаль хүртсэн амжилтаар хүснэгтийг тэргүүлж байна. Усанд сэлэлтийн тамирчин Пан Жан Ли 100 метрийн чөлөөт сэлэлтэд дэлхийн рекорд тогтоолоо.
Энэ удаагийн олимпын усанд сэлэлтийн тэмцээн болж буй усан санг түр хугацаанд ашиглаж буй, хоёр метрийн гүнтэй тул рекорд тогтооход хүндрэлтэй байгааг тамирчид ярьж байв. Учир нь гүн усанд хананаас түлхэлт авахад их муу учраас түрүүлсэн тамирчдын цаг тун муу байгааг тэд онцолсон юм. Гэвч хятад тамирчинд энэ нь асуудал болсонгүй. Тэрбээр 100 метрийн усыг 46.40 секундэд туулснаар олимп, дэлхийн рекорд шинэчиллээ. Хятадууд буудлага, усанд үсрэлтийн төрлөөр тус бүр гурван алтан медаль зүүсэн юм.
Францын усанд сэлэгч Леон Маршан гурван алтан медаль хүртсэн. Мөн тэд триатлоны төрөлд алт, хүрлээр нэмэгдсэн бол жүдогоор долоон медаль авсан ч нэг ч алт авсангүй.
Австраличууд 16 медалийнхаа 10-ыг нь усанд сэлэлтээр авлаа.
Нийт медалийнхаа тоогоор америкчууд тэргүүлж буй. Гэхдээ 30 медаль авсны ердөө тав нь алт. Спортын гимнастикийн төрлөөр эмэгтэйчүүд нь ээлжит алтан медалиа авсан бол эрчүүд нь 2008 оноос хойш анх удаа медаль хүртсэн.
Жүдогоор хорватчууд олимпын анхны медалиа авсан. Тодруулбал эмэгтэйчүүдийн -70 кг-д дэлхийн аварга Барбара Матич олимпын алтан медалийг энгэртээ гялалзуулав. Нийт 27 улс алтан медаль хүртсэн бол 47 улс ямар нэг медаль хүртжээ.
Медаль хүртсэн эхний 10 улс (Медалийн чанараар)
Чансаа | УЛС | АЛТ | МӨНГӨ | ХҮРЭЛ | НИЙТ |
|
БНХАУ | 9 | 7 | 3 | 19 |
|
Франц | 8 | 10 | 8 | 26 |
|
Япон | 8 | 3 | 4 | 15 |
|
Австрали | 7 | 6 | 3 | 16 |
|
Их Британи | 6 | 6 | 5 | 17 |
|
БНСУ | 6 | 3 | 3 | 12 |
|
АНУ | 5 | 13 | 12 | 30 |
|
Итали | 3 | 6 | 4 | 13 |
|
Канад | 2 | 2 | 3 | 7 |
|
Герман | 2 | 2 | 2 | 6 |
|
МОНГОЛ | 0 | 1 | 0 | 1 |
Эх сурвалж: ikon.mn
0 cэтгэгдэлтэй