Худалдагчийг хутгаар сүрдүүлсэн ОХУ-ын иргэнд хариуцлага оногдуулсан эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодрууллаа.
ЦЕГ-ын албаны эх сурвалж хэлэхдээ “Зөрчил биш гэмт хэргийн шинжтэй үйлдлээр бүртгэлд орсон.
Хэрэв зөрчил байсан бол богино хугацаанд шийтгэл оногдуулах үндэслэлтэй. ОХУ-ын иргэний үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй учраас гомдол мэдээллийн шатанд хуулийн хугацаа нь 19 хоног байдаг.
Улмаар хэргийг үргэлжлүүлэн шалгах шаардлага гарвал хэрэг бүртгэлтийн хэрэг нээнэ. Одоогоор хэргийн шийдвэр гараагүй, шалгаж байгаа” гэж хэллээ.
0 cэтгэгдэлтэй