Дөрвөн тэрбум төгрөгийн үнэ бүхий “Hyundai County” загварын 15 шинэ автобусыг хувийн компаниудад зээлээр өгчээ

2024-07-26 143 0

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж, хүлээлгэн өгч буй.

Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулжээ. Дээрх компаниуд нийт дөрвөн тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai County” маркийн дунд оврын 15 шинэ автобусыг долоон жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан байна.

“Hyundai County” загварын дунд оврын 15 шинэ автобус нийслэлийн захын дүүргийн дөрвөн чиглэлд үйлчилгээнд явна.

  1. Д1 Шар хад – Ботаник
  2. Ч67Z Нисэх – Морингийн даваа
  3. Д4 СХД 31-р хороо- Хайрханы эцэс 11-р байр
  4. Д8 Товчооны зам 6-р зогсоол – Толгойтын эцэс.

2024 онд нийт 12 компани 348 автобусыг долоон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөртэйгөөр ашиглаж байгаа. Өнөөдрийн байдлаар өмнө байгуулсан 10 аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний дагуу “Нийтийн тээвэр хөгжүүлэх сан”-д долоон тэрбум төгрөг хуримтлагджээ.

Холбоотой мэдээ