“Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүлд эмгэнэл илэрхийлье” гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдэгджээ

2024-07-25 155 0

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн алба хаагчид утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүсэн үүний улмаас тухайн иргэн амиа алдсан байж болзошгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй.

Тэгвэл тус хэрэг явдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, “Цагдан хоригдож байхдаа нас барсан иргэн О-н гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Прокурор зөвшөөрөл өгмөгц болсон явдлын талаар цагдаагийн байгууллага удахгүй мэдээлэл хийнэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд үйл явдал болсон цагаас эхлэн анхаарал хандуулж байсан бөгөөд, талийгчийн ар гэртэй биечлэн холбогдож ярилцсан болно.

Чиглэл тус бүрээр хийгдэж байгаа албаны шалгалтын үр дүн гарч, хуулийн зөрчил тогтоогдвол буруутай албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд хэд хэдэн чиглэлээр эрх зүйн шинэтгэл хийж, хүний эрх, эрх чөлөөг хангуулахаар тасралтгүй ажиллаж байгааг иргэд та бүхэндээ илтгэн танилцуулъя. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл” гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ