Н.Өнөрцэцэг: Өмгөөлөгчөөр хангаж өгөөч гэсэн хүсэлтийг маань хүлээж авсангүй. Хоёр дахь өдрөө өмгөөлөгчгүй шүүгдэж байна

2024-07-19 141 0

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2024.07.19/ хоёр дахь өдрөө үргэжилж байгаа бөгөөд түр завсарлаад байна.

Тодруулбал, түүнд холбогдох шүүх хурал өчигдөр /2024.07.18/ СБД-ийн ЭХАШШ-д болж, шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэхээр болсон юм. Тов ёсоор шүүх хурал эхэлж сая түр завсарлалаа. Энэ талаар Н.Өнөрцэцэг сэтгүүлч, “Шүүх хурал хаалттай явж байгаа учир процессын талаар яривал дахиад хэрэгт орох байх. Юу чухал байна гэхээр өмгөөлөгчөөр хангаж өгөөч гэсэн хүсэлтийг маань хүлээн авсангүй хоёр дахь өдрөө өмгөөлөгчгүй шүүгдэж байна. Бас нэг зүйл нь намайг төрийн нууцыг хадгалсан гэж буруутгаж байгаа юм. Гэтэл төрийн нууцыг задруулсан дарга, сайд нь яагаад буруудахгүй байгаа юм бэ. Нэг талд нь нууц хадгалсан бол тэр нууцыг задруулсан хүн байх ёстой биз дээ. 

Хоёрдугаарт, татварын асуудлаар буруутгаж байна. “Ган үзэгтэн” ХХК 22 хүнийг цалинжуулаад холбогдох татвараа төлөөд явж байна.

Өмнө нь татварын асуудал байсан бол яагаад анхааруулж, зөвлөж, акт тавилгүйгээр шууд буруудаж байгаа юм бэ гэдэгт гайхаж байна. Татварын асуудалтай газарт эхлээд акт тавьдаг биз дээ. Тэрийг тавиагүй шүү дээ. Үнийн дүн нь инээдэмтэй. Одоо хэлж болохгүй байна. Хаалттай болж байгаа учир нарийн мэдээлэл хэлж болохгүй.

Гуравдугаарт, хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгаж байна.

Өнөөдөр сөрөг хүчин байхгүй байна. Сэтгүүлчид тэр дундаа зариг.мн сайт сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүнийхээ төлөө миний биш хэвлэлийн салбарын амыг барих гэсэн оролдлого гэж харж байна. Шүүхэд нөлөөлөх оролдлого гэж хэлж байна. Шүүх гадаа нь хүн зогсохоор шийдвэрээ өөрчилдөг болчихсон юм уу” гэлээ.

Холбоотой мэдээ