Эмээлтээс Хүй долоо чиглэлийн аюулгүйн тойргийн 1.1 километр замын засвар энэ сарын 8-нд дуусна

2024-07-05 56 0

Баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 километр авто зам шинэчлэлтийн ажлыг 2024 оны долдугаар сарын 8-ны өдөр бүрэн дуусгахаар ажиллаж байгааг УБЗАА-наас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар хэсэгчилсэн хучилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээх ажлууд хийгдэж, гүйцэтгэл 90 хувьтай байна.

зураг

 

зураг

 

зураг

 

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг салдаг уулзвараас Хүй 7, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замын засвар шинэчлэлт, Эмээлтээс Хүй 7 чиглэлийн аюулгүйн тойрог орчмын 1.1 км авто зам шинэчлэлтийн ажлуудыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлжээ.

Холбоотой мэдээ