“Төв талбайд танхайрсан гэх гадаадын иргэнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна”

2024-07-04 109 0

Төв талбайд танхайрсан гэх гадаадын иргэнийг шалгаж байгаа талаар мэдээллээ.

ЦЕГ-ын ХМТ-өөс “Өчигдөр буюу долдугаар сарын 3-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн “О.Sh” нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.

Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна” гэж мэдээллээ.

Зөрчлийн тухай хуулиас:

5.2 дугаар зүйл.Танхайрах

1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:

1.1.хэрүүл маргаан үүсгэж;

1.2.бусдыг өдөөн хатгаж;

1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;

1.4.олон нийтийг үл хүндэтгэж;

1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Холбоотой мэдээ