Иргэн О.Отгонтөгсийн биед халдаж, танхайрсан иргэнийг олж тогтоон 100 мянгаар торгожээ

2024-06-24 153 0

Иргэн О.Отгонтөгс нь “Завхан аймагт явж байхад хүмүүс араас нь дагаж заналхийлсэн” гэх агуулгатай бичлэгийг өөрийн цахим хаягтаа нийтэлж, олонд мэдээлсэн.

Тэгвэл уг үйлдэлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, холбогдох этгээдийг нь олж тогтоон хариуцлага тооцсон байна. Тодруулбал, цахим орчинд зургаадугаар сарын 13-ны өдөр нэр бүхий цахим хэрэглэгчийн хаягаас “Завханд хүн дагуулж заналхийлэв… биед халдав” гэх гарчигтай видео мэдээлэл нийтлэгдсэн. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Завхан аймгийн цагдаагийн газраас энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.

Улмаар иргэн Ц-ийн Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-үйлдэлд энэ оны зургаадугаар сарын 20-ны өдөр тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврээр 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ