Согтуурсан үедээ автомашинтайгаа гол руу орж, урсаж байсан иргэнийг аварчээ

2024-06-21 142 0

Согтуурсан үедээ автомашинтайгаа гол руу орж, гацсан байсныг аварчээ. Тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны Биокомбинатын гүүрний хойно “Туул” голд автомашинтай хүн урсаж байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын өдрийн 22:04 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /37 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Toyota Prius” загварын суудлын автомашинтай гол руу ороод урсаж, өөрөө дотор нь гацсан байсныг аврах хантааз, завь ашиглан ажиллаж аюулгүй газарт гарган, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэж өгсөн.

Холбоотой мэдээ