Х.Нямбаатар: “S outlet”-ийг нүүлгэн шилжүүлсэн газартаа 1.5 км орчим урт даланг барих ажлыг эхлүүлж ажилдаа орж байна

2024-06-20 147 0

“Сэлбэ – Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын гэрээг байгуулж, Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар “Голын сав дагуу зөвшөөрөлгүй, хууль бус газар олгодог байсан нь Сэлбэ голын урсацын хэмжээг 3.5 метр хүрэхгүй шахам болгож голыг боомилсон.

Тиймээс “S outlet”-ийг нүүлгэн шилжүүлсэн газартаа 1.5 км орчим урт даланг барих ажлыг эхлүүлж, шалгарсан компани нь ажилдаа орж байна” гэлээ.

Холбоотой мэдээ