Азийн соёлын өвийг хамгаалах холбоо хуралджээ

2024-06-20 210 0

Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны зөвлөлийн хоёрдугаар хурал 6-р сарын 19-нд Хятадын Чиндао хотод эхэллээ. Тус улсын Үндэсний соёлын өвийг хамгаалах газар, Шаньдун мужийн Ардын захиргаа хурлыг зохион байгуулж, 23 улс, олон улсын 2 байгууллагын 150 орчим төлөөлөгч оролцож байна.

сонин mn

Хурлаар “Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус холбоо өмнө нь соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны механизм байсан. Харин одоо олон улсын байгууллага болж байгаа юм. Хятад улсын санаачилсан бүс нутгийн шинжтэй соёлын өвийн салбарын анхны олон улсын байгууллага болж байгаа аж. Уг хуралд Узбекистан, Мальдив нэгдсэн холбооны гишүүн, Гондурас анхны түнш орон болов. Холбооны гишүүн, ажиглагч, түнш нийлээд 20 улс болжээ.

Холбоотой мэдээ