Эхээсээ төөрсөн бугын төлийг харангадсан байдалтай байхад нь олж, байгаль хамгаалагч нарт хүлээлгэж өгчээ

2024-06-19 113 0

Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт эхээсээ төөрч хоцорсон 10 гаруй хоногтой бугын төлийг харангадсан байдалтай байхад нь нутгийн иргэн олжээ.

Хөгнө-Тарнын Байгалийн Цогцолборт Газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нар илийг/бугын төл/ очиж, хүлээн авсан байна.

Төөрсөн илийг бие даах чадвартай болтол нь байгаль хамгаалагч нар асарч тэжээхээр болжээ.

 

Тус аймгийн Гурванбулаг сумын нутаг дэвсгэр Хөгнө-Тарнын БЦГ-ын бүсэд ордог байна.

Холбоотой мэдээ