“Даймонд авч өгнө” гэх хуурамч зарын дагуу холбогдсон хүүхдүүдээс эцэг, эхийнх нь дансны мэдээллийг авч, мөнгийг нь залилжээ

2024-06-18 147 0

“Даймонд авч өгнө” гэх хуурамч зарын дагуу холбогдсон хүүхдүүдийн эцэг, эхийн данснаас мөнгө шилжүүлэн авч залилжээ. Тодруулбал, нэр бүхий иргэд 2023 оны аравдугаар сард цахим орчинд “Даймонд авч өгнө” гэх зар мэдээллийг байршуулан улмаар бага насны хүүхдүүдийг хуурч мэхлэн тэднээр дамжуулан тэдний асран хамгаалагч нарын банкны картын дугаарыг авч нэр бүхий аппликэйшны харилцах данстай холбон тухайн иргэдийн данснаас нь мөнгө шилжүүлэн авч залилсан байна. Эл үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн иргэн А, Г нарын хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Тус хэргийг энэ оны зургаадугаар сарын 11-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлсэн байна.

Холбоотой мэдээ