УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ

2024-06-18 73 0

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь бусдын гарт амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан АН-аас хэргийг улстөрийн захиалгат аллага байсан хэмээн сонгуулийн сурталчилгаандаа ашиглах болсонтой холбогдуулан УИХ-ын l тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаяр албан ёсоор байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “юуны өмнө Өвөрхангай аймгийн Сант суманд 2024.06.15-16-нд шилжих шөнө эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдалд талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Би монгол цэрэг, эцэг хүн, эр хүнийхээ хувьд туйлын их харамсаж байна. Би улстөрийн ёс зүйг баримталж, монгол хүний жудгийг эрхэмлэж сонгуулийн сурталчилгаагаа зогсоогоод байсан.

Гэтэл АН-ын дарга Л.Гантөмөр, нэр дэвшигч С.Ганбаатар нар намайг “улстөрийн захиалгат аллага”-д ичгүүр сонжуургүйгээр гүтгэж байна. Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ. Энэ их уй гашууг улстөрийн өчүүхэн зорилгод ашиглаж байгаа ёс жудаггүй үйлдлээ нэн даруй зогсоохыг монгол хүний ёсоор шаардаж байна. Л.Гантөмөр, С.Ганбаатар нартай улстөрийн захиалгат аллагад гүтгэсэн асуудлаар олон түмний өмнө нүүр тулан уулзахад бэлэн байна. Эцэст нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчдэдээ ёс зүйтэй шударгаар өрсөлдөхийг уриалж, сурталчилгаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж байна гэв.

Холбоотой мэдээ