М.Бадарчийн Улсын арслан цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ

2024-06-14 130 0

Улсын арслан М.Бадарчийн цолыг хураалаа. Тодруулбал, Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаанд М.Бадарч түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Гэвч түүний допингийн шинжилгээнд хориотой бодис илэрснээр барилдах эрхээ 4 жилээр хасуулсан юм. Тэрбээр, дээрх шинжилгээний хариу болон эрх хасах шийдвэрийг эсэргүүцэж, холбогдох байгууллагуудад гомдол гаргасан боловч Спортын Арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан нэгэнт хариу эцэслэгдсэн тул түүний цолыг удахгүй хураана хэмээн мэдэгдэж байсан юм.

Холбоотой мэдээ