Д.Хаянхярваа “Үндэсний эвсэл”-ийг авлигын мөнгөөрөө санхүүжүүлж байгаа юу

2024-06-13 517 0

УИХ-ын гишүүний суудалд 12 жил заларч гарсан тойрогтоо гавьяа байгуулж чадаагүй Д.Хаянхярваа улс төрд ахин ирэхээр хууль бус үйлдлүүд хийж яваа сурагтай. Тэрээр ардын намынхаа эсрэг ажиллаж Дархан хотод “Үндэсний эвсэл”-ийг санхүүжүүлж яваа гэнэ.

“Үндэсний эвсэл”-ийн Дарханы сүлжээг санхүүжүүлж буй хэргийнх нь мөрөөр хууль хяналтын байгууллага аль хэдийн орсон төдийгүй эл хэрэг нь баримтаар нотлогдвол “төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэх үндэслэлээр ял авах магадлалтай аж.

Д.Хаянхярваа нь “Эрдэнэс Монгол”ХХК-ийн захирлаар ажиллаж байх явцдаа бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан хэргээр хоригдож байсан билээ. Тиймээс түүнийг авлигын мөнгөөрөө “Үндэсний эвсэл”-ийг санхүүжүүлж байна хэмээн ойрын нөхөд нь хардаж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ