“Бэлтэс мөрөн”-д холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 26 хүртэл завсарлууллаа

2024-06-13 163 0

Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар Хөвсгөл аймгийн 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасан хэрэгт холбогдсон “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхны хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн мягмар гарагт 11 дэх өдрөө хэлэлцсэн.

Уржигдар улсын яллагч, хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хоёрдугаар санал, дүгнэлт, есөн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож дуусаад шүүхийн хэлэлцүүлэг өндөрлөв. Улмаар шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын гэм буруутай, эсэхийг хэлэлцэж зөвлөлдөхөөр энэ сарын 25 хүртэл хурлыг завсарлуулав.

“Бэлтэсмөрөн” ХХК-ийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал Г.Нямдэлгэр, Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор, Г.Нямдалай, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2023 оны хоёрдугаар сард дээрх шүүхэд шилжүүлсэн юм. Хөвсгөл аймгийн Спортын ордонд болж буй эл хуралд Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын гурван прокурор, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377 хүн, тэдний ес, яллагдагч нарын долоон өмгөөлөгч, нэр бүхий дөрвөн иргэний хариуцагч, гэрч, шинжээч тус бүр нэг хүн оролцож байгаа билээ.

Холбоотой мэдээ