“Н.Номтойбаярын сонгуульд нэр дэвших боломжтой” гэсэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эсэхийг шийдэх СЕХ-ны хурал өнөөдөр болно

2024-06-13 179 0


Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.

Улмаар шүүхийн тогтоол энэ сарын 10-ны /2024.06.10/ өдрийн үдээс хойш албажиж, Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн. Одоогоор СЕХ-ноос түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулаагүй байгаа.  Учир нь Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүн хуралдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх үү эсвэл дээд шатны шүүхэд хандах уу гэдгийг шийдэх хуралдаан өнөөдөр /2024.06.13/ Сонгуулийн ерөнхий хороонд болно.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Сонгуулийн ерөнхий хороо нь “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр шууд бүртгэхгүй, дээд шатны шүүхэд хандах магадлал өндөр байгаа” гэдгийг хэлж байна. Учир нь тус хорооны гишүүд өмнө нь мөн хуралдаад Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс ч энэ удаад шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд хандаж магадгүй байгаа аж.

Холбоотой мэдээ