“Гэрээ олохгүй байсан” гэх 80 настай иргэний ар гэртэй нь холбогдож, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгчээ

2024-06-11 155 0

Өчигдөр цахим орчинд нэгэн иргэн “80 настай н.Сувдаа гэх эмээтэй таарлаа. Гэрээ олохгүй байна гэсэн тул үр хүүхдүүд нь холбогдоно уу” хэмээгээд өөрийн утасны дугаараа тавьсан байсан нь олон хүнд хүрсэн.

Үүний дараа эмээгийн хүүхдүүд холбогдож мөн тухайн өндөр настай иргэнийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн тул тухайн иргэн постоо устгажээ. Энэ талаар эмээг олсон иргэн “Та хэдийн ачаар эмээгийн хүүхдүүд холбогдсон. Анх цагдаад дуудлага өгөхөд “дуудлага ихтэй учир 1-2 цаг болно” гэсэн учраас хүүхдүүд нь санаа зовж байгаа байх гээд пост оруултал тэр дороо хүүхдүүдтэй нь холбогдсон. Хүргээд өгөх гэтэл цагдаад мэдэгдсэн учир цагдаа заавал мэдүүлэг авч, өөрсдөө ар гэрт нь хүлээлгэж өгөх ёстой байдаг юм байна. Тиймээс цагдаа ирээд гэрт нь хүргэж өөгхөөр боллоо. Тиймээс постоо устгалаа. Маш их хүмүүс холбогдож байна. Санаа зоволтгүй ээ” гэж бичжээ.

Холбоотой мэдээ