Хиймэл нууранд живсэн иргэний цогцсыг 2 метрийн гүнээс гаргажээ

2024-06-10 157 0

Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хороо хиймэл нуурын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр /2024.06.09/ 13:50 цагт иржээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очход, иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:06 цагт нуурын усны 2 метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Холбоотой мэдээ