Д.Ганбат: Цалинтай ээж гээд хачин юм байдаг. Хэдүүлээ ээжүүдийг жинхэнэ цалинтай болгочихъё л доо

2024-05-31 158 0


УИХ-ын гишүүн Д.Ганбат Цалинтай ээж хөтөлбөрийн тэтгэмж нэмэгдүүлж бүх төрлийн зээлийг тэглэхийг уриаллаа.

Тэрбээр “Ээжүүдтэй холбоотой хэд хэдэн хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Ерөнхийлөгчөөс хааяа гайгүй юм орж ирэх юм даа. Одонтой ээжүүдэд олгодог урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэх гэж байна. Үүнийг яаралтай баталъя. Цалинтай ээж гээд хачин юм байдаг. Хүүхдийг нь гурван нас хүртэл 50 мянган төгрөг өгдөг. Тэрийг яаж цалин гэх юм бэ. Хэдүүлээ ээжүүдийг жинхэнэ цалинтай болгочихъё л доо. Энэ чуулган үүнийг хийе.

Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөөр малчдын зээлийг нэг удаа тэглэчихвэл яасан юм.

МАН-ын намд хэцүү хүмүүс их байна. Нэр заагаад яах вэ зарим нь гомдоно биз. Манай намд ч хэцүү хүмүүс байна. Аягүй бол сонгуулийн дараа  ШХАБ-д орно гээд гүйх хүмүүс” гэв.

Холбоотой мэдээ