Монгол, Солонгосын буддизмын талаар болон бурхны шашныг дэлгэрүүлэх, лам нарыг харилцан сургах ажлыг онцолжээ

2024-05-28 133 0

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид БНСУ-ын Хонг Беоп Са хийдийн хамба лам Симсан өчигдөр бараалхав.

Уулзалтаар хоёр орны буддизмын талаар болон бурхны шашныг дэлгэрүүлэх, лам боловсон хүчнээ харилцан сургах, туршлага судлах зэрэг ажлыг онцлон тэмдэглэсэн байна.

БНСУ-ын Хонг Беоп Са хийдээс 2009 оноос эхлэн Өвөрхангай аймагт хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн талаар болон ирэх жилд 20,000 мод тарих тухайгаа танилцуулжээ.

зураг

Ташрамд дурдахад Гандантэгчэнлин хийдэд Ганжуурын эш лүнгийн айлдвар ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: МБШТөв Гандантэгчэнлин хийд

Холбоотой мэдээ