ГОК-ийн далан сэтэрч, гурван хашаа, таван ханатай гэр усанд автжээ

2024-05-24 136 0

Орхон аймгийн Баян-Өндөр сум, Говил багийн Булагт хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн далангаас ус шүүрч айл өрхүүдийн хашаа руу орсон гэх дуудлагыг өчигдөр Онцгой байдлын газар 20.45 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 56, 58 дугаар анги, Цагдаагийн газар, Дотоодын цэргийн 816 дугаар анги, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд зэрэг нийт 168 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эхлэн ажиллаж, иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан байсныг усны урсацын голдирлыг өөрчилж, 130 метр шуудуу татаж, сайжруулсан шороон замын гаргуур хэсэгт 80 см-ийн голчтой төмөр хоолой суулган авто замын зорчих хэсгийн хэвийн үйл ажиллагааг хангасан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн даланг хүчитгэх арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ