“Эрдэнэт үйлдвэр” 3.4 сая мод тарьж, Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах төвийг байгуулжээ

2024-05-07 199 0

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уул уурхайн үндэсний тэргүүлэгч компани болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 100 сая мод тарьж, ургуулахаа амласан.

“Эрдэнэт үйлдвэр” 2021 оноос хойш нийт 3,4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлж, Хангал голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” энэ жил гурван байршилд 500 мянган мод тарина.

Мөн мод тарьж, арчлан, ургуулах ажлыг нийт 13 аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг 2022 онд боловсруулжээ. Түүнчлэн 2031 он хүртэл дараах байршилд 100 сая мод тарьж, ургуулах юм. Үүнд:

  • Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод,
  • Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод,
  • Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод,
  • Хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөжээ.

Тус ажлын явцтай танилцахаар ЕТГ-ын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нараар ахлуулсан баг Эрдэнэт хотыг зорьсон юм. Эхний очих газар бол Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах төв юм.

зураг

“Эрдэнэт-100 сая” хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2022 онд Ногоон хөгжлийн төслийн нэгжийг Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгуулжээ.
Ингэснээр Монголын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-ийн үйл ажиллагааг 2022 онд эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ