Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтыг цагдан хорьжээ

2023-11-01 271 0

2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд нэр бүхий телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэр “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нь ХҮН намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Үүрцайхтай маргалдан, түүнийг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх асуудал гарсан.

Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас 2023 оны дөрөвдүгээр сард иргэн Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-т зааснаар яллагдагчаар татсан байна.

Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг түүнд танилцуулахаар мөрдөгч, прокуророос удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар баривчлах саналыг тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, өчигдөр түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан болохыг прокурорын байгууллагаас мэдээлэв.

Холбоотой мэдээ