Наадмыг нээх, хаах ёслолыг Ц.Батнайрамдал найруулна

2024-04-22 53 0

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралджээ.

Тус хуралдаанаар Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулах найруулагчийг эцэслэн баталсан байна. Сүүлийн шатанд “Скин” энтертайментын Б.Анар, “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал нар тунаж үлдсэн юм.

Тэгвэл шинэ технологи, дэвшилтэт төхөөрөмжийг үүх түүхтэй хослуулан хийх шинэ санаа бүхий зохиол төлөвлөгөө танилцуулснаар үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар Ц.Батнайрамдалыг наадмын найруулагчаар сонголооТиймээс энэ жилийн наадмын нээлт Ц.Батнайрамдал найруулагчийн боловсруулсан “Эх дэлхий, эх оршихуй цадиг” сэдэвтэй байх аж.

Ц.Батнайрамдал Үндэсний баяр наадмын хамгийн бага хөрөнгө оруулалтын саналыг дэвшүүлжээ. Б.Анар 5.7 тэрбумыг санал болгосон бол Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар наадмын нээлт, хаалтыг хийх төсөв оруулж ирсэн байна.  

Холбоотой мэдээ