Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амарна.
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол бахархалын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэж, амардаг. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гаригт тохиож байгаа юм. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны баасан гаригт Улс тунхагласны өдөр болох тул хуулийн дагуу мөн бүх нийтээр амарна.
0 cэтгэгдэлтэй