Хоёр сартай нярай тариа хийлгэсний дараа эндсэн хэргийг шалгаж байна

2023-10-24 294 0

Харшлын улмаас Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр сартай нярай энджээ. Нярай тус эмнэлэгт эмчлүүлээд гурав хонож байсан ч 18 цагийн тариа хийсний дараа амьсгал хураасан гэдгийг ар гэрийнхэн нь хэлэв. Энэ талаар талийгаачийн ээж  “Пенициллин гэдэг тариаг  гуравдах хоногтоо хийлгэсэн. Өмнө нь зүгээр байсан.

Тариа хийсэн  сувилагч өмнө нь огт  харагдаж байгаагүй. Тариа найруулж байх үед Пенициллин нь өтгөн , тунадастай  байгаа нь харагдсан. Би шаардлага тавьсан  ч сувилагч зөрүүдэлж “ажлаа мэдэж байна гээд” хүлээж аваагүй.

Ингээд хүүхэд маань царай нь хөхрөөд сонин болоод амьсгал хураасан. Амнаас нь их хэмжээний цагаан юм гарсан. Эмчлэгч  эмч тухайн үед байгаагүй. Харин хүлээн авах тасгийн эмч  нэг цагийн  турш  хиймэл амьсгаа хийсэн” гэх мэдээллийг өглөө. Хэргийг  цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа тул  нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй гэх тайлбар өгч байгаа юм.

Холбоотой мэдээ