Цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг байлаа

2023-08-20 510 0

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Дархан-Уул аймаг +10,7%, Орхон аймаг +9,6%, Дорнод аймаг +7,7% Өмнөговь аймаг +7,1% өсөлтттэй байсан бол хамгийн бага өсөлттэй нь Говь-Алтай аймаг +1,7% байлаа.

НӨАТ-ын урамшууллын 2023 оны наймдугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2023 оны 08 дугаар сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2023 оны 07 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 08 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Холбоотой мэдээ