Мөснийн загасчлалын 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад ирэх гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тэмцээн Архангай аймгийн Өгий нуурт болох бөгөөд дэлхийн орон орны 100 гаруй тамирчид оролцох аж.
Монголын загасчлалын спортын холбоо нь Олон Улсын Загасчлалын Спортын Холбоо (CIPS)-ны бүрэн эрхт гишүүн бөгөөд 20 дахь удаагийн ДАШТ-ийг эх орондоо анх удаа зохион байгуулж байна. Мөн тэмцээний албан ёсны бэлтгэл болон тэмцээний үеэр барьсан бүх загасыг сахартай хүмүүсийн нийгэмлэг болон хүүхэд асрамжийн газар хандивлах тухайгаа зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Ташрамд дурдахад манай улсын гол мөрөн, нуур, усны цэвэр тунгалаг байдал нь загасчдын сонирхлыг их татдаг бөгөөд химийн болон бусад ямар нэгэн нөлөөнд автаагүй тул загасчлахад илүү сонирхолтой байдаг байна.
ДАШТ-нд манай улсын шигшээ баг 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
Шигшээ багийн тамирчдыг танилцуулж байна
0 cэтгэгдэлтэй