Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болсон Алтай ятгаар хөглөгдсөн Франкфуртийн үдэш…

2024-02-23 146 0

1,250 жилийн түүхтэй “нүцгэн наадам” хэмээх шашны уламжлалт арга хэмжээ өчигдөр Японы Айчи мужийн Иназава хотын нэг сүмд зохион байгуулагджээ.

Муу ёрын сүнсийг зайлуулж, аз жаргал авчирдаг гэх энэ ёслолд зөвхөн эрчүүд оролцож, хулсаар хийсэн тахилын баганыг дамжлан өргөж гудамжаар алхдаг юм. Ингэхдээ тэд наадмын нэр шиг бүрэн нүцгэлдэггүй, сүмогийн шуудаг маягийн өмсгөлтэй байдаг.

Харин өчигдөр уг наадамд долоон бүлэг эмэгтэйчүүд оролцохдоо нил ягаан өнгийн цамц, цагаан богино өмдтэй байжээ.

“Энэ наадамд бүгдийн оролцоо хамгийн чухал гэж би боддог. Ингэвэл бурхан баярлах нь гарцаагүй” гэж сүмийн санваартан Нарүхито Цунода ярьсан юм.

Өнгөрсөн онд Япон улс хүйсийн тэгш эрхийн үзүүлэлтээр дэлхийд доогуур үнэлэгдсэний дараа тус улсын эрх баригчид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог сайжруулахад түлхүү анхаарах амлалт авсан юм.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргадаг хүйсийн эрх тэгш байдлын 2023 оны тайланд Япон улс дэлхийн 146 орноос 125 дугаарт эрэмбэлэгдсэн нь 2022 оны 116 дугаар байраас ухарсан үзүүлэлт болж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ