ХБНГУ-ын Хайделберг хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимп наадмын эрхийн оноо олгох Гран при тэмцээн хоёрдугаар сарын 16-18-нд боллоо.
Тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор долоон тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Л.Туруунаа хүрэл медаль хүртэв.
Л.Туруунаа нь пара жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчин бөгөөд өнгөрсөн жил БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас хүрэл медаль хүртэж байсан юм.
Эх сурвалж: БТСУХ
0 cэтгэгдэлтэй