“Акуа гарден” хорооллын суурин дээр усан сан байгуулах нь Улаанбаатарын оршин суугчдад геноцид хийхтэй төстэй үйлдэл

2023-08-08 670 0

“Акуа гарден” хорооллыг нураана хэмээн хотын дарга үер усны хажуугаар хэсэг шуугиулсан. Барилга байгууламжийг шууд нураах эрх мэдэл хотын даргад хараахан байдаггүй байх. Эрхийнхээ хүрээнд бус эрх мэдлээсээ давсан зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа ярьж эцэст нь өөрөө маш их шүүмжлэлд өртсөн байдаг. Үүний дараа манай хотын удирдлагууд нэгэн мэргэн санаа бодож олсон нь “Акуа гарден” хорооллыг нурааж үерээр орж ирэх усыг төвлөрүүлэх усан санг тус барилгын газар дээр бий болгож амралт зугаалгын бүс хийе хэмээн ярьж эхэлсэн.

Дараа зунаас эхлээд үерийн ус нь гэр хорооллын жорлон болон газрын хөрсөн дээрх хог хаягдал элдэв өвчнийг түрэн урсгасаар “Акуа гарден” хорооллын суурин дээр барих усан санд зутгах аж. Ямар эрүүл ухаантай хүн гэхээрээ ийм зүйл бодож олоод түүнийгээ бүр хотын төвд байгуулъя хэмээн сэддэг байна. Бүхий л халдварт өвчний дэгдэлт үүсэж болох тэр орчинд амралт зугаалгын бүс байгуулаад хүмүүсийг амраана гэнэ. Ерөнхийдөө энэ зүйлийг бодож олоод, сэдэж, хийж хэрэгжүүлэх нь Улаанбаатар хотын оршин суугчдад геноцид хийхтэй төстэй үйлдэл гэдгийг одоогоор манай хотын удирдлагууд олгохгүй байх шиг. Бид өвөлдөө нүүрсний утаатай тэмцэж амьдардаг байсан бол одоо зундаа гэдэсний халдварт өвчин болон бусад төрлийн халдварт өвчинтэй тэмцэж амьдрахаар болж байна.

Холбоотой мэдээ