Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 километр авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх төслийн хүрээнд Улаанбаатар хотыг Шинэ Хархорум хоттой харилцах тээврийн дэд бүтцийг байгуулах, авто замын гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцол бүхий дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ. Уг төслийн ажлыг Ростов ХХК гүйцэтгэж байгаа аж.
Төслийн газар инженерийн шугам сүлжээг замын трассаас холдуулах шаардлага үүсэхтэй холбогдуулан харилцаа, холбооны үйлчилгээ эрхлэгчид доорх замын трассын дагуу өөрийн эзэмшлийн шугам, сүлжээ өртөж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд Ростов ХХК-тай холбогдож ажиллахыг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос/ХХЗХ/ мэдээллээ.
ТӨЛӨВЛӨЖ БУЙ АВТО ЗАМЫН БАЙРШИЛ, ХУВИЛБАР
Трассын эхлэл, төгсгөл: А0301 Чиглэлийн авто зам, Хүй долоон худаг орчим байх ба трассын төгсгөл нь Төв аймгийн Лүн сум Туул голын гүүр орчим
Авто зам төлөвлөлт: Ажлын даалгавар: ЗЗБНбД 22-004-2016
Төслийн ТЭЗҮ
0 cэтгэгдэлтэй