Алдагдсан зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас Монголд авчирчээ

2024-02-19 146 0

Монголын соёлын өв зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг АНУ-аас энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод авчирч, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэдгээрийн дунд “Tyrannosauridae” бүлд хамаарах “Alioramus” үлэг гүрвэлийн олдвор байгаа нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог байна.

Гадаад Харилцааны Яам, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон гааль, хил хамгаалах байгууллагуудтай нягт хамтран ажилласны дүнд талууд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцөлөөр хүлээлгэн өгөх тухай гэрээ”-г 2023 оны тавдугаар сарын 23-нд байгуулжээ.

Монгол Улсын хилээр 2012 оноос хууль бусаар гарган худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг манай улс 2013, 2014, 2016, 2019 онд буцааж авчээ.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ