Хакерууд 2023 онд хамгийн их мөнгө буюу $1.1 тэрбумыг дижитал эд хөрөнгө барьцаалах арга замаар дээрэмджээ

2024-02-08 217 0

Мэдээллийн технологийн дэд бүтэц, системүүдийг барьцаалж, мөнгө нэхдэг кибер орчны гэмт хэргийн (ransomware) хохирлын хэмжээ 2023 онд түүхэн дээд хэмжээндээ хүрснийг судалгааны байгууллагууд өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал хакерууд ийм арга замаар томоохон байгууллагуудаас $1.1 тэрбумтай тэнцэх мөнгийг крипто валют хэлбэрээр салгасныг Chainalysis байгууллага мэдээлсэн байна.

Хохирогчдын дийлэнх хэсэг нь чухал дэд бүтэц, өгөгдлийн сангаа хакеруудад барьцаалуулсан сургууль, эмнэлэг, засгийн газрын агентлагууд байжээ

2022 онд хакерууд ийм аргаар $567 саяыг дээрэмдэж байсан бол 2023 онд 76.4 хувиар огцом өссөн байна.

Өнгөрсөн онд дэлхий даяар 538 “ransomware” төрлийн халдлага бүртгэгдсэнийг Recorded Futures судалгааны байгууллага мэдээлжээ.

Зарим том тоглогчид их унацтай цөөн халдлага үйлдсэн бол шинэ тоглогчид энэ салбарт олноор орж ирснийг дээрх мэдээлэлд дурдсан байна.

Үүнээс гадна “ransomware as a service” загварын халдлагууд нэмэгдсэнийг мэдээлжээ. Энэ бол халдлага үйлдэх бэлэн программын багаж зэвсгийг ашиглаад олсон орлогоо зохиогчтой нь хуваалцдаг хамтын ажиллагааны загвар юм.

Ийм загвар халдлага үйлдэгчээс технологийн өндөр мэдлэг шаардахгүй болгож байгаа ажээ.

 

Эх сурвалж: Business Insider

Холбоотой мэдээ