Ахмад настнаа хүндэтгэн золгох, бэлэглэх гэхчлэн Цагаан сарын баяр дөхөх тусам шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт ихэсдэг.
Гэвч банкууд шинэ дэвсгэрт сольж өгөхгүй байна, Монголбанк 5,000 төгрөгийн дэвсгэртийг энэ жил хэвлэхгүй гэсэн зэрэг мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад байгаа юм.
Иймд Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Хэрэглээнээс татагдсан бүх төрлийн мөнгөн дэвсгэртийг шинээр хэвлэн банкуудад тараасан. Мөн АТМ-уудад бий” гэлээ.
0 cэтгэгдэлтэй