Монгол түмний уламжлалт баяр Сар шинийн баярыг тохиолдуулан үндэсний бөхийн дэвжээдийн дунд “НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ” уриатай челленж зарласан. Уг челленжид улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй Сэлэнгэ аймгийн бөхчүүд нэгдлээ. Энэхүү челленжийг дэмжиж буйгаа Б.Орхонбаяр ярьсан юм. Тэрээр мөн Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгдэв.
Улсын арслан Б.Орхонбаяр “Үндэсний том баяр цагаан сард ач холбогдол өгдөг. Монголын ард түмэн бүгдээрээ хүсэн хүлээдэг байх. Би энэ жил цагаан сарын барилдааныг бэртлийн улмаас өнжиж байгаа. Өмнө хоёр удаа зодоглож дөрөв болон тавын даваанд өвдөг шороодсон” гэлээ. Мөн тэрээр “Нийгмийн хариуцлагын хүрээнд байгууллагынхаа эргэн тойрны цасыг тогтмол цэвэрлэдэг” гэж ярилаа.
0 cэтгэгдэлтэй