Г.Занданшатар: Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, ЗГ-аас санал авахаар шийдвэрлэлээ

2024-02-05 177 0

“Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах” өргөдөлд 100.117 иргэн гарын үсгээ зурсан талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал,

Иргэн Н.Номун-Эрдэнэ дээрх өргөдлийг “D-Parliament” цахим системд өнгөрсөн сарын 22-ны өдөр санаачилсан байдаг. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл өгөв. Тэрбээр,

“Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, ЗГ-аас санал авахаар шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх болно” гэсэн юм.

Холбоотой мэдээ