Францчууд нутагтаа зургаан алтан медаль хүртлээ

2024-02-05 160 0

Энэ жилийн жүдогийн эхний Их Дуулга тэмцээн өнгөрсөн амралтын өдрөөр болж өнгөрлөө. Францын нийслэлд болсон тус тэмцээнд 107 орны 621 жүдоч (365 эрэгтэй, 256 эмэгтэй) өрсөлдсөн юм.

Манай улсаас 18 жүдоч (найман эрэгтэй, 10 эмэгтэй) хүч сорив.

Эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль хүртсэн нь манай тамирчдын оргил амжилт нь болов.

Б.Ганхайчаас гадна хүрлийн төлөө эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү нар өрсөлдсөн юм.

Багийн дүнгээр зургаан алтан медаль хүртсэн Францын баг тэргүүлж гурван түрүүтэй Япон, хоёр алттай Герман удаалав. Турк, Косово, Бельги тус бүр нэг жинд аваргалсан юм.

зураг

Эх сурвалж: IJF

Эрэгтэйчүүдийн +100 кг-д “баавгай” Тедди Ринер ээлжит алтан медалиа авлаа. Тедди тус тэмцээний түүхэнд хамгийн олон буюу найман алтан медаль хүртсэн. Энэ удаа ч аваргыг нутагт нь хазайлгах хүн гарсангүй.

Нийт 22 улс ямар нэг медаль хүртсэн бол Монголын баг 16-д жагслаа.

Энэ сард Бакугийн Их Дуулга тэмцээн манай тамирчдыг хүлээж буй. Тодруулбал энэ сарын 16-18-нд дараагийн тэмцээн болох юм.

Холбоотой мэдээ