|
“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй асрамж, халамжийн төвөөр үйлчлүүлж буй хүүхдэд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах гарц шийдлийг тодорхойлох зорилгоор кейс хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүйн яам, Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар түүний харьяа хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, хэлтэс, Улсын прокурор, нийслэл, дүүргийн шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ зэрэг төрийн болон ТББ-ын төлөөлөл хамтрагч талууд оролцож, үйлчилгээний өнөөгийн нөхцөл тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, санал солилцлоо.
0 cэтгэгдэлтэй