Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны зөвшөөрөлгүй хашаа хайсыг чөлөөлөх ажлыг эхлүүлж, холбогдох хүмүүст нь шаардлага хүргүүлсэн байна. Энэ талаар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “Өнөөдрөөс Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд орц, гарц таглаж барьсан өндөр хашаануудыг буулгах шаардлагуудыг тавьж байна. Үүнийг оршин суугчид дэмжиж, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Аюул ослын үед стандартын шаардлага хангаагүй, орц, гарц хааж барьсан хашаанууд олон хүний амь эрсдэх эрсдлийг дагуулдаг тул зөвшөөрөлгүй хашаа хайсыг чөлөөлөх ажлыг нийслэлийн хэмжээнд эрчимжүүлэн ажиллана. Өнөөдрийн байдлаар 40 орчим СӨХ-д мэдэгдэл хүргүүлсэн” гэлээ.
0 cэтгэгдэлтэй