2024 оны хамгийн “харанхуй” буюу гэрлийн бохирдол багатай орнуудын 7 дугаарт Монгол улс бичигджээ

2024-02-01 149 0

Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэг сул тал нь гэрлийн бохирдол болсон гэж судлаачид үздэг. Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс орны иргэд цахилгаан гэрлийн нөлөөн дор амьдарч, одтой шөнийн тэнгэрийг харах боломжгүй болсон байна.

International Dark-Sky Association байгууллагын гаргасан тооцооллоор дэлхийн хүн амын оршин суудаг нийт орон зайн 80 орчим хувь гэрлийн бохирдолд нэрвэгджээ.

Тус байгууллага саяхан “Darkest Countries 2024” хэмээх судалгааны тайлангаа танилцуулсан байна. Уг тайланд дэлхийн 227 улс орон, бүс нутгийг иргэдийнх нь гэрлийн бохирдолд автсан байдлаар эрэмбэлжээ.

Монгол улс энэ жагсаалтад 0.006 Radiance Average үзүүлэлтээр сүүлээсээ 7 дугаарт жагссан байна.

Гэрлийн бохирдол өндөртэй орнуудыг хүн ам шигүү, газар нутаг багатай улсууд эзэлжээ.

Харин бохирдол багатай орнуудыг голдуу хөгжил дорой улс орнууд эзэлсэн байна.

Тухайлбал хамгийн их гэрлийн бохирдолтой газраар 108.025 Radiance Average үзүүлэлттэй Ватикан хот улс шалгарчээ.

Хамгийн бага бохирдолтой газар 00 үзүүлэлтэй Номхон далайн Ниуэ арал болсон байна. Сонирхуулахад Өмнөд Солонгостой харьцуулсан хиймэл дагуулын зургаараа алдартай Умард Солонгос 0.020 үзүүлэлтээр сүүлээсээ 17 дугаарт эрэмбэлэгджээ.

Хамгийн их гэрлийн бохирдолтой 10 улс орон:

Ватикан 108.02

Монако 80.834

Макао 60.655

Бахрейн 48.796

Сингапур 43.994

Гибралтар 20.106

Хонконг 16.435

Катар 14.887

Мальта 12.815

Сан Марино 11.609

Хамгийн бага гэрлийн бохирдолтой 15 улс орон:

Ниуэ 0

Төв Африкийн БНУ 0.001

Өмнөд Судан 0.002

Тувалу 0.003

Сомали 0.003

Фолклэндын арлууд 0.004

Токелау 0.005

Эритрей 0.005

Мавритани 0.005

Чад 0.005

Нижер 0.005

Мадагаскар 0.005

Монгол 0.006

Соломоны арлууд 0.007

Мали 0.007

Эх сурвалж: World Population Review

Холбоотой мэдээ